6.Инээцгээе
2012-03-24,19:28
Сэдэв : Уншаад инээгээрэй залуусаа
Эх сурвалж : Ном хэвлэлээс
- Гурван программчинд өөрийн бизнес эхлүүлэх ямар боломж байна?
- Нэг вирус бичээд, нөгөөх нь антивирус бичихэд л хангалттай.
- Тэгвэл гурав дахь юу хийх юм бэ?
- Тэр бүхнийг нь ажлуулах үйлдлийн системийг бүтээхгүй юу...
Программчин байх яасан хэцүү юм бэ. Амралтын өдрөөрөө айлд зочлохоор хоол цай ч өгөлгүй, шууд гэрийнхээ компьютер рүү чирч үзэж хараад, засч янзлаад өг гэх юм. Ийм юм сонсоод уур аймаар их хүрдэг ч эмэгтэйчүүдийн ч юмуу, эсвэл шулуун гэдэсний эмч байсан бол балрах нь ээ гэж бодохоор аяндаа зүгээр болчихдог юм.
Эхнэр нь программист нөхрөөсөө асууж байна гэнэ:
- Хайрт минь бид хоёрын гэрлэлтээ батлуулсан өдөр хэзээ болохыг чи санаж байна уу?
- Санахаар барах уу? Миний антивирусын лицензийнх нь хугацаа дуусаад яг гурав дахь хоног дээр нь...
Хүү интернетэд сууж байна.
- Аав аа, хаяг гэхэд нэг А-тай бичдэг билүү, хоёр А-тай бичдэг билүү?
- Гурван W-тай бичдэг юм аа.
Хакерчин эр хүүхдэдээ үлгэр уншиж өгч байна гэнэ.
- Тэгээд хөөрхий өвгөн далайн эрэг дээр эргэж ирээд алтан загасыг дууджээ..
- Аав аа, яагаад заавал загасыг дуудсан юм бол?
- Тэр үед маус байгаагүй болохоор өөр хэнийгээ ч дуудах билээ дээ
бичсэн: hand төрөл: |
(0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 165 удаа