mongol bichig

Блогийн бичигчид

  • hand

Шинэ сэтгэгдлүүд

  • Мэнгэний утга учир/Таны мэдлэгийн санд бичлэгт Tanihgui hun (зочин): Holiin ulan deer bval yhin?
  • 12. Сургаал үг бичлэгт Зочин: Zlda psda
  • Мэнгэний утга учир/Таны мэдлэгийн санд бичлэгт 𝓐𝓻𝓲𝓾𝓴𝓪 (зочин): 𝓑𝓪𝓻𝓾𝓾𝓷 𝓭𝓪𝓵𝓷 𝓭𝓮𝓮𝓻𝓱 𝓽𝓸𝓭 𝓶𝓮𝓷𝓰 𝓫𝓪𝓻𝓾𝓾𝓷 𝓽𝓪𝓵𝓲𝓷 𝓼𝓾𝓰 𝓶𝓸𝓻 𝓱𝓸𝔂𝓻𝓲𝓷 𝓰𝓸𝓵𝓭 𝓫𝓪𝓲𝓭𝓪𝓰 𝓶𝓮𝓷𝓰 𝓲𝓻𝓾𝓾𝓷𝓲 𝓰𝓸𝓵𝓭 𝓶𝓮𝓷𝓰𝓷𝓲 𝓽𝓪𝓲𝓵𝓫𝓪𝓻..
  • 11.Давсны тухай сонин... бичлэгт Рөарлосс (зочин):
  • shuleg бичлэгт Зочин:
  • Мэнгэний утга учир/Таны мэдлэгийн санд бичлэгт Зочин: Гуян дээрх бхгүй
  • Мэнгэний утга учир/Таны мэдлэгийн санд бичлэгт Huan: Emegtei hooloin deer terne yamar uchiral ushirtai ym bol
  • Мэнгэний утга учир/Таны мэдлэгийн санд бичлэгт Зочин: Hulnii chigchii huruun deerh menge ymar uchirtai ym
  • Мэнгэний утга учир/Таны мэдлэгийн санд бичлэгт Зочин: UWDUGNII MENGE..GARIIN ALGANII MENGENII TUHAI OGT BHGUI YUMAA..
  • Мэнгэний утга учир/Таны мэдлэгийн санд бичлэгт sok: minii uruulnii zuun door eruu taldaa bas uruulnii baruun hajuud haraldaa bas baruun shanaanii yg..
  • сургаал үг бичлэгт Зочин: ..
  • 17.Монгол хэл бичиг бичлэгт Зочин:
  • 18.Мөнгөн тэмдэгтийн тухай бичлэгт Зочин:
  • 18.Мөнгөн тэмдэгтийн тухай бичлэгт Зочин: caixah
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
78433 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 47-с 12-р хуудас. | дараах >>

Зөвөлгөө-5 / Эрчүүдийн эмэгтэй хүнд заавал хэлэх үгс/

2012-03-27,18:42

Сэдэв : Эрчүүд эмэгтэй хүнд заавал хэлж байх ёстой үгнээс Эх сурвалж : Хувийн туршлагаасаа Доорхи үгсийг эмэгтэй хүн бүр сонсохыг хүсдэг. Эмэгтэй хүн чихээрээ дурладаг гэдэг нь хоосон үг биш ээ. Эрчүүд эмэгтэй хүнд тэр бүр хэлээд байдаггүй болохоор ингэж их үнэтэй болсон байх. Зарим бүсгүй зөвхөн ийм үгийг л сонсох гэж нөхөрт гардаг нь нууц биш юм. Тэгвэл ямар үг бүсгүйчүүдэд ийм их үнэтэй, хүндтэй байдаг вэ? 1. "Би чамд хайртай" Өдөрт гурван удаа. Хооллох үед, өмнө, хойно. Энэ үгийг заавал хэлэх ёстой бөгөөд тайлбар шаардлагагүй биз. Мөн дээр нь энэ үгийг хайртдаа ажилдаа явахын өмнө, ажлаас ирээд хэлэх хэрэгтэй. Ямар нэгэн учир шалтгаангүй хэлж заншаарай. Залуу таныг хайртай хүн тань "ямар нялуун юм бэ" хэмээн бодно гэж айлтгүй. Энэ үг тэдэнд үргэлж таалагддаг юм шүү. 2. "Чи минь ямар сайхан юм бэ" Хэрвээ та 1 үгийг хэлдэг бол 2 үг үнэн юм. Тэгвэл юуг нь нуух вэ? Үнэн сэтгэлээ нээх нь харилцан ойлголцлыг амар хялбар болгодог гэдэг. Эмэгтэй хүн ямар учраас хоолны дэглэм сахиж, хөмсгөө зулгаан, хиймэл давхраа хийлгэж, уруулаа шивүүлэн тэр ч бүү хэл мэс засал хийлгэдэг гэж бодож байна? Эцсийн зорилго нь эдгээр үгийг сонсох гэж л тэр шүү дээ. Та энэ үгийг хэлснээр хоосрохгүй. Тиймээс хайртай хүндээ байнга хэлж байгаарай. 3. "Хоол их сайхан амттай болжээ. Ээж маань ч ийм амттай хоол хийдэггүй..." Энэ үгээрээ та эхнэрээ, хайртай бүсгүйгээ хоол хийх дур сонирхолтой болгож урам өгнө. Хэрвээ та эхнэрийнхээ гурван цаг хийсэн хоолыг нь аравхан хоромын дотор идчихээд идэвх зүтгэлийг нь зохих ёсоор үнэлээгүй бол цаашдаа гурилтай шөл, бантан л хүртэх эрсдэлтэй гэдгийг анхаараарай. 4. "Чи минь бүхнээс илүү" Энэ үг эмэгтэй хүнийг эр нөхөр, найз залуудаа илүү дотно болгодог. Хэрвээ тэр таны хувьд бүхнээс илүү хүн гэдгээ мэдэрвэл цаашдаа таныг улам сайн халамжилж, анхаарах болно. 5. "Чи минь их сайн ээж болох байх аа", эсвэл "Чи бол энэ хорвоогийн хамгийн сайн ээж" Эмэгтэй хүн бүр ээж болохыг, тэр тусмаа сайн ээж болохыг хүсдэг. Хайртай хүн нь тэднийг эх хүнийх нь хувьд үнэлэхэд их дуртай байдаг бөгөөд маш чухал хүчин зүйл юм. 6. "Чи минь их ухаантай шүү" Эмэгтэй хүн ч эрчүүдийн нэгэн адил оюуны чадавхийг нь үнэлэхэд дуртай байдаг. Хоёр их сургууль төгсч, гурван хэл сурч, жолооны эрх аван, диссертаци хамгаалсан нь зүгээр нэг хэрэг гэж үү? Тиймээс үгээ битгий харамла. 7. "Чиний зөв байжээ" Эмэгтэй хүний зөв байсан ч эрчүүд үүнийг нь хүлээн зөвшөөрөлгүй бүхнийг өөрийнхөөрөө хийдэг. Энэ шалтгаанаар тэдэнд зөв байсныг нь хэлэхэд ихэд тааламжтай хүлээж авдаг. Тэд эрэгтэй хүн буруу гэдгийг бус, харин тэдний зөв байсныг л хүлээн зөвшөөрүүлэхийг хүсдэг. Ингэж хүлээн зөвшөөрөх нь анх харагдаж байгаа шигээ тийм ч хэцүү зүйл биш шүү. 8. "Чи миний эрдэнэ. Чамтай минь адилхан хүнийг би хаанаас ч олохгүй" Эмэгтэй хүн өөрийгөө хайртай хүндээ цорын ганц юугаар ч орлуулашгүй, цор ганц, дахин давтагдашгүй, амин чухал "эрдэнэ" гэдгээ мэдрэхэд сайхан байдаг. 9. "Чамгүйгээр би яаж амьдарч байсан юм бэ" Тэгвэл цаашдаа ч гэсэн таны амьдрал түүнгүйгээр утгагүй санагдана. Та түүнд үнэн сэтгэлээсээ хайртай, усгүй бол хүн удаан амьдрахгүй шиг түүнгүйгээр амьдарч чадахгүй гэсэн сэтгэгдэл төрүүлнэ. 10. "Би өнөөдөр найзынхаа эхнэртэй тааралдлаа. Унжийж, навсайгаад нэг л биш санагдлаа. Хажууд нь чи минь лусын дагина л гэсэн үг" Өөрийг нь бусад эмэгтэйтэй зүйрлүүлж магтахад таатай санагдана. Энэ нь эмэгтэй хүний энгийн нэг өрсөлдөөн юм. Та түүнийг нь чадварлагаар ашиглаж болно шүү. Харин 11, 12, 13, 14 болон 15 үгийг өөрөө бодож олоорой. Бүх зүйлийг бэлэнчлэх гэлгүй идэвхтэй байхыг зөвлөе. Эдгээр үгийг хайртдаа харамгүй хэлж заншвал хайрын харилцаанд ямар сайхан уур амьсгал орохыг та төсөөлж ч чадахгүй. Тиймээс цаг алдалгүй одооноос эхлээрэй. Хэрэв хайртай бүсгүй тань танаас дээрх үгсийг сонсвол эр нөхрөө, хайртай залуугаа ямар их халамжтай, хайртай юм бэ гэж бодох болно. Өөрийг нь бүхнээс илүү хайрлаж, халамжилдаг хүн байхад өөр бусдаас тайтгарал хайх шаардлага гарахгүй. Эрчүүдэд нэмж зөвлөхөд энэ материалыг сайн уншиж өөрийн болгоод найз нөхөддөө ч хэлж өгөөрэй. Тэд ч гэсэн хайртай хүнээ баярлуулах хэрэгтэй шүү дээ. Мөн цаасан дээр бичиж тэмдэглээд эхнэрийнхээ нүдэнд өртөхгүй газар байрлуул. Амжилт хүсье. Бие биенээ хайрлая.
бичсэн: hand төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1853 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 47-с 12-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Мэдээ мэдээлэл
  • Сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
  • Сургамжит өгүүллэг
  • Уран зохиол
  • Эрүүл мэнд-Гоо сайхан
  • Цахим хичээл, сургалтын хэрэглэгдэхүүн
  • Зайн сургалт
  • Зар мэдээ
  • 9-р ангийн монгол хэл, уран зохиолын хичээл
  • 10-р ангийн монгол хэл, уран зохиолын хичээл
  • 11-р ангийн монгол хэл, уран зохиолын хичээл

Шинэ бичлэгүүд

  • Б.Лхагвасүрэн: "Ижийтэйгээ байхад"
  • Т.Галсан "Модун Шаньюгийн айлтгал"
  • Эх задлал/Зайн сургалтын хичээл
  • Монгол бичиг/ Зайн сургалтын хичээл
  • Эхийн хувиргал-бататгал хичээл/ 9-р анги
  • Эхийн хувиргал/ 9-р ангийн хичээл
  • Харилцан угсарсан нийлмэл өгүүлбэр/ 9-р анги
  • Хүүхдүүдээ! Шүдээ хайрлаж, зөв арчилж суръя!
  • Газар усны нэрийн холбоо
  • Эхийн сэдэв, гол санаа
  • Эсээ
  • Зөвөлгөө-5 / Эрчүүдийн эмэгтэй хүнд заавал хэлэх үгс/
  • Зөвөлгөө-4 / Нүүр үрчлээтэхээс сэргийлэх/
  • Зөвөлгөө-3 /Гоо сайхнаа хадгалах /
  • Өөдрөг явах 25 зарчим / Зөвлөгөө-2
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © mongol bichig