Зөвөлгөө-3 /Гоо сайхнаа хадгалах /
2012-03-27,18:22
Сэдэв : Гоо сайханаа хадгалах хамгийн энгийн арга Эх сурвалж : Ном хэвлэлээс Мөнхийн залуу байна гэж байхгүй хэдий ч өдөр тутмын амьдралдаа зөв зуршлыг хэрэгжүүлэх, гоо сайхан байх энгийн аргуудыг мэдэж хэрэглэснээр та урт удаан хугацаанд жавхаалаг, эрч хүчтэй байх болно. • Иймээс гар доорхи арга болох буцалгасан ус уух аргыг өөртөө хэвшүүл • Мөн нэг төрлийн эмчилгээ бол цагаан хоол юм. Гэрийнхээ хоолны цэсэнд дор хаяж сард нэг удаа цагаан хоолыг оруулаарай. • Өтгөн цай, кофе, согтууруулах ундааны зүйл, удаан хадгалагддаг бэлэн хоолноос аль болох татгалзахыг зөвлөе. • Харин ургамлын гаралтай тос, шинэхэн жимс ногоо, сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэ. • Сайн унтаж амрах Арьс хуурайшиж, тэжээл дутагдсан үед доорхи аргыг хэрэглэж болно. • Өндөгний шар уураг дээр жижиг цайны халбага зөгийн бал, ургамлын тос нэмж хийнэ. Зуурмагаа сайтар хольж хутгасны дараа нүүрэндээ түрхэж 10-15 минут байлгаад бүлээн усаар угааж арилгана. Эцэст нь хэлэхэд хүн бүр гоо сайхнаа хадгалах өөр өөрийн аргатай. Харин түүнийгээ дадал хэвшил болгож үр дүнг нь үзээрэй.
бичсэн: hand төрөл: |
(0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 432 удаа