11.Давсны тухай сонин...
2012-03-25,00:33
Сэдэв : Давс мансууруулах бодистой адил ….
Эх сурвалж : Ном хэвлэлээс
Давс тамхи болон мансууруулах бодисын адил үйлчилгээг үзүүлдэг хэмээн мэргэжилтнүүд нотолж байна. Давс идэх гэсэн хүсэл нь сонгодог зуршлын нэг гэнэ. Хүнийг давснаас хараат болгож байдаг. Орчин үеийн хоолны газрууд хүний энэ зуршлыг овжноор ашиглаж давсаар баялаг хоол гаргадаг болжээ. Ийм хоолны тоонд чипс, самар, хатаасан загас гэх мэтийг оруулж болно. Эрүүл хүн өдөрт 4-өөс 15 гр давс хэрэглэх нормтой байдаг. Гэтэл ийм их давстай хүнс хэрэглэснээр энэ норм алдагдаж эхэлдэг байна. Давс дутагдаж эхэлмэгц организмд генетикийн болон мэдрэлийн механизм ажиллаж эхэлдэг юм. Энэ механизм нь мансууруулах бодисоос хараат болсон хүмүүсийнхтэй тун төстэй байдгийг эрдэмтэд тогтоожээ. Организмд давс орсон тухай мэдээлэл уураг тархинд их түргэн хугацаанд хүрдэг байна. Энэ мэдээлэл ердөө минутын дотор хоол боловсруулах эрхтэн давсыг шингээж эхэлж байх хооронд хүрдэг гэдгээр онцлогтой юм. Давсаа алдаж эхэлсэн ген арван минутын дотор давс хүлээн авмагцаа анхны байдалдаа орж байгааг харахад их сонин байсан хэмээн Мельбурны судлаачид ярьжээ. Хувьслын энэ механизм их чухал бөгөөд организм усгүйдэх, давсгүй болох үед тэдгээрийг нөхөн сэргээхэд ердөө 5-10 минут хангалттай байдаг гэсэн судалгааны дүн гарсан байна.
бичсэн: hand төрөл: |
(1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 780 удаа