mongol bichig

Блогийн бичигчид

  • hand

Шинэ сэтгэгдлүүд

  • Мэнгэний утга учир/Таны мэдлэгийн санд бичлэгт Tanihgui hun (зочин): Holiin ulan deer bval yhin?
  • 12. Сургаал үг бичлэгт Зочин: Zlda psda
  • Мэнгэний утга учир/Таны мэдлэгийн санд бичлэгт 𝓐𝓻𝓲𝓾𝓴𝓪 (зочин): 𝓑𝓪𝓻𝓾𝓾𝓷 𝓭𝓪𝓵𝓷 𝓭𝓮𝓮𝓻𝓱 𝓽𝓸𝓭 𝓶𝓮𝓷𝓰 𝓫𝓪𝓻𝓾𝓾𝓷 𝓽𝓪𝓵𝓲𝓷 𝓼𝓾𝓰 𝓶𝓸𝓻 𝓱𝓸𝔂𝓻𝓲𝓷 𝓰𝓸𝓵𝓭 𝓫𝓪𝓲𝓭𝓪𝓰 𝓶𝓮𝓷𝓰 𝓲𝓻𝓾𝓾𝓷𝓲 𝓰𝓸𝓵𝓭 𝓶𝓮𝓷𝓰𝓷𝓲 𝓽𝓪𝓲𝓵𝓫𝓪𝓻..
  • 11.Давсны тухай сонин... бичлэгт Рөарлосс (зочин):
  • shuleg бичлэгт Зочин:
  • Мэнгэний утга учир/Таны мэдлэгийн санд бичлэгт Зочин: Гуян дээрх бхгүй
  • Мэнгэний утга учир/Таны мэдлэгийн санд бичлэгт Huan: Emegtei hooloin deer terne yamar uchiral ushirtai ym bol
  • Мэнгэний утга учир/Таны мэдлэгийн санд бичлэгт Зочин: Hulnii chigchii huruun deerh menge ymar uchirtai ym
  • Мэнгэний утга учир/Таны мэдлэгийн санд бичлэгт Зочин: UWDUGNII MENGE..GARIIN ALGANII MENGENII TUHAI OGT BHGUI YUMAA..
  • Мэнгэний утга учир/Таны мэдлэгийн санд бичлэгт sok: minii uruulnii zuun door eruu taldaa bas uruulnii baruun hajuud haraldaa bas baruun shanaanii yg..
  • сургаал үг бичлэгт Зочин: ..
  • 17.Монгол хэл бичиг бичлэгт Зочин:
  • 18.Мөнгөн тэмдэгтийн тухай бичлэгт Зочин:
  • 18.Мөнгөн тэмдэгтийн тухай бичлэгт Зочин: caixah
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
78433 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 47-с 13-р хуудас. | дараах >>

Зөвөлгөө-4 / Нүүр үрчлээтэхээс сэргийлэх/

2012-03-27,18:31

Сэдэв : Нүүрэнд үрчлээ үүсэхээс сэргийлэх аргууд Эх сурвалж : Ном хэвлэлээс Нүүрэн дээр үрчлээ гарсан хойно л арчилж эхэллэх ёстой гэсэн буруу ойлголт байдаг. Гарч ирэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх нь гарсан хойно нь арилгахаас хамаагүй амар шүү дээ. Үрчлээ гэдэг бол бидний арьс муудаж хөгширч байна гэсэн үг. Иймд тэдэнтэй нэн даруй шуурхай тэмцэл хийх хэрэгтэй. Унтахаас 3 цагийн өмнө хийгддэг халуун жингүүд үрчлээний эсрэг сайн арга болдог. Нүүрээ хүйтэн давсны уусмалаар байнга арчиж бай (нэг стакан усанд хагас цайны халбага давс хийнэ). Унтахаас өмнө давстай тосоор нүүрээ тосолбол сайн. Тос чинь савтай бол савнаас нь жоохныг тасалж аваад өөр саванд, эсвэл шилэн саванд хийгээд цайны халбаганы үзүүрээр давс хийгээд холино. Хурууныхаа үзүүрээр нүүр болон хүзүүндээ түрхэнэ. Энэ бүхэн чинь ойролцоогоор 2-3 минут үргэлжлэх ёстой шүү. Өглөөдөө нүүрээ лосьон, эсвэл балжингармын хандаар арчаарай. Дараа нь өдрийн тос түрхээд пудрдээрэй. Нүүрээ хамгаалалгүйгээр гадагшаа гарах хэрэггүй. Өдөр болгон таван минут орчим нүүрээ хуруугаарай хөнгөн тогших маш сайн. Мөн үрчлээний эсрэг маск хэрэглэж болно. Өндөгтэй нимбэгний маск: Нэг ширхэг өндөгний цагаан дээр хагас нимбэгний шүүс нэмээд хурууны үзүүрээр давс цацаад сайтар холино. Нүүрэн дээрээ түрхээд 15-20 минутын дараа угаана. Өндөг гурилны маск: Өндөгний шар эсвэл цагаан дээр 1 цайны халбага зөгийн бал, 1 хоолны халбага гурил нэмнэ. Бүгдийг сайтар хутгаад нүүр болон хүзүүн дээрээ түрхэнэ. 15-20 минутын дараа хусч арилгаад угаана. Дрожны маск: 25 г дрож аваад сүүг эсвэл ургамалын тосыг цөцгий шиг өтгөнтэй болтол нь нэмнэ. Нүүр болон хүзүүн дээрээ түрхээд 15-20 минутын дараа бүлээн усаар угааж арилгана. Нимбэгний тослог маск: 6-7гр тослог тосон дээр 1 цайны халбага нимбэгний шүүсийг дусал дуслаар нэмээд, мөн хагас цайны халбага цөцгий эсвэл майонез нэм. Бүгдийг холиод нүүрэн дээрээ түрхэнэ. 20-25 минутын дараа нүүрээ угаагаарай. Хуурай болон үрчлээтэй арьсанд маск тавихаасаа өмнө нүүр болон хүзүүгээ сайтар угаагаад тос түрхэснийхээ дараа маскаа тавиарай. Хэрэв маскны чинь орцонд тос орж байвал тос түрхэх хэрэггүй. Нүд. Нүүрээ арчилчихаад нүдээ тоохгүй орхиж болохгүй. Нүдний доорхи бараан дугуйнууд нойр дутагдсанаас болж гарч болзошгүй. Мөн нас ахих тусам арьс сунаж, уян хатан чанараа алдан нүдний доорхи арьс унжиж уут шиг болдог. Зовхин дээрх хөх туяаг төмсний маскаар арилгаж болно. Бэлдэх арга: Түүхий арилгасан төмсийг авч зутан болтол нь үрнэ. Бэлдсэн зутангаа марланд хийж ороогоод (хоёр нүдэндээ хоёуланд нь нэг нэгийг бэлдсэн ч болно, эсвэл дунд нь нэгийг бэлдсэн ч бас болно) нүдэн дээрээ тавина. 15-20 минутын дараа марлаа авна. Хэрэв нүдний доор “уутнууд” үүссэн бол дараах маскыг тавина. Арилгасан төмс аваад зутан болтол нь үрнэ. 1 хоолны халбага төмсний зутангаа 1 цайны халбага гурил, 2 цайны халбага сүүтэй хамт сайтар хутгана. Дараа нь энэ зутангаа хоёр салфетка дээр зузаан түрхээд нүдэн дээрээ тавина. 20 минут байлгаад угаана. Мөн хүйтэн цайгаар нүдээ угаагаад тос түрхэнэ. 10 минутын дараа илүүдэл тосыг нь угаана. Нүдний луувангийн маск: Арилгасан лууванг маш жижиг болгож үрээд зутан болгоно. Зутангаа марлан дээр хэдэн давхар түрхээд нүдэн дээрээ түрхэнэ. 15 минутын дараа аваад нүдээ цайгаар угаана. Нүднийхээ доод тал дээр цөцгий түрхээд 15 минутын дараа хүйтэн ( өрөөний температурт байгаа) цайгаар угаах нь маш сайн. Ээдэмний маск: 3 цайны халбага ээдэм дээр 2 цайны халбага зөгийн бал нэмээд холино. Тос шиг юм үүсэх ба үүнийгээ нүднийхээ доор түрхээд 25 минутын дараа сүүгээр арилгана. Батга арилгахын тулд 1 цайны халбага ургамалын тос аваад халаана. Дараа нь нүдний доорхи арьсан дээр зузаан түрхээд дунд хуруугаараа тосыг шингээхийн тулд дарж өгнө. Ингэж 15 минут байлгаад үлдсэн тосыг цаасан салфеткагаар арчина. Нүдэнд зориулсан ээдэмний жин: 2 цайны халбага шинэхэн ээдэм аваад дээрээс нь 1 цайны халбага сүү, цөцгийний аль байгаагаа нэмээд марланд боогоод нүдэн дээрээ тавина. 15 минутын дараа сэрүүн цайгаар угаана. Хатаасан укропны жин. 2 цайны халбага хатаасан укроп даар хагас стакан буцалсан ус нэмээд 15-20 минут тавь. Дараа нь хөвөнд шингээгээд нүдэн дээрээ тавь. 20 минутын дараа авч болно. Нүдний эргэн тойронд батга гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд тусгай нүдэнд зориулсан тосыг хэрэглэх хэрэгтэй. Яавч нүүрэндээ түрхдэг жирийн тосоо түрхэж болохгүй. Учир нь нүдний доорхи арьс илүү нимгэн бөгөөд мэдрэмтгий. Гэхдээ нүдний зориулалттай тос байхгүй бол жирийн тос хэрэглэсэн ч болно л доо, гэхдээ маш тослогийг нь. Ганц санах зүйл гэвэл тосыг арчиж түрхэхгүй харин хурууны үзүүрээр тогшиж түрхэнэ. 15 минутын дараа үлдэгдэлийг нь салфетканд шингээж авна. Нүүр болон нүдэнд бүх урьдчилсан арга хэмжээг авсны дараа л тосоо түрхэнэ. Хөмсөг болон сормуус. Сормуусаа сэвсгэр өтгөн харагдуулахын тулд эхлээд сормуусны будгаар будаад, дараа нь жаахан нүүрний пудрээр пудрдээд, дахиад сормуусны будгаараа будна. Туршаад үзээрэй. Таньд хиймэл сормуус хэрэг болохгүй л байх. Уруул. Урууланд дараах холимогийг түрхвэл сайн. Сливочное масло (1 цайны халбага ) аваад бага гал дээр халаана. 0.5 цайны халбага какао нэмээд сайтар хутгана. Минут орчим буцалгаад өөр саванд хийнэ. Хөргөөд уруулан дээрээ түрхээд 30 минут байлгана. Дараа нь арилгаарай. Таны үнэсэлт бүх эсрэг хүйстний хувьд амттай зүүд байх болно. Урууланд ургамалын тос, зөгийн бал, шинэ цөцгий түрхэж болно. 20-30 минут байлгаад арилгаарай. Уруулаа эрүүл өнгөтэй байлгахын тулд орой болгон сойзоороо массаж хийх хэрэгтэй. Гэхдээ мэдээж уруулан дээр чинь шалбархай байхгүй л бол шүү дээ. Ийм массажны дараа урууландаа зөгийн балан дээр гахайны өөх нэмсэн холимог түрхээрэй.Үүнийг өнжөөд нэг хийх ба 35-40 минут байлгаарай. Хэрэв өөх байхгүй бол тахианы өөх ч гэсэн болно. Хэрэв бүр ямар ч өөх байхгүй бол зүгээр л зөгийн бал байханд болно. Аль эсвэл зүгээр л ургамалын тос, эсвэл давсгүй маслогоор тосолсон ч болно. Дух. Хэрэв духан дээр чинь үрчлээ гарсан бол давсалсан өргөст хэмхээр маск хийж болно. Бүдүүн ч биш нарийн ч биш дугуй зүсэм аваад духныхаа голд тавь. Дараа нь голоос нь баруун тийш, дараа нь зүүн тийш хөдөлгөөрөй. Өндөгний цагааныг гурвантаа түрхэх. Эхний удаа түрхээд хатахаар нь дараачыхыг нь түрхээд явна. Гурав дахь удаагаа түрхсэнийхээ дараа бүлээн усаар угаана. Энэ арчилгааг нүүрэн дээр үрчлээ гарсан үед ч гэсэн хэрэглэж болно. Эсгэсэн байцаа тавиад 10-15 минут болгоод дараа нь нүүрээ угааж бас болно. Үүнийг нүүрэндээ ч гэсэн хэрэглэж болно. Дарсан байцаа, өргөст хэмх, улаан лоолний шүүсээр духаа арчиж болно. Хэрэв харшил өгч байвал ахиж битгий хийгээрэй. Дахиж хэлэхэд өөрийн мэдрэмжээ сонсоорой. Хүн болгон өөрийн онцлогтой бөгөөд ерөнхий юм тохирохгүй байж болно. Асуулт хариулт
бичсэн: hand төрөл: | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 583 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

bayarlala. saikhan zuil duulgasand
unen хэзээ бичсэн: 17:40, 2013-02-14 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 47-с 13-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Мэдээ мэдээлэл
  • Сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
  • Сургамжит өгүүллэг
  • Уран зохиол
  • Эрүүл мэнд-Гоо сайхан
  • Цахим хичээл, сургалтын хэрэглэгдэхүүн
  • Зайн сургалт
  • Зар мэдээ
  • 9-р ангийн монгол хэл, уран зохиолын хичээл
  • 10-р ангийн монгол хэл, уран зохиолын хичээл
  • 11-р ангийн монгол хэл, уран зохиолын хичээл

Шинэ бичлэгүүд

  • Б.Лхагвасүрэн: "Ижийтэйгээ байхад"
  • Т.Галсан "Модун Шаньюгийн айлтгал"
  • Эх задлал/Зайн сургалтын хичээл
  • Монгол бичиг/ Зайн сургалтын хичээл
  • Эхийн хувиргал-бататгал хичээл/ 9-р анги
  • Эхийн хувиргал/ 9-р ангийн хичээл
  • Харилцан угсарсан нийлмэл өгүүлбэр/ 9-р анги
  • Хүүхдүүдээ! Шүдээ хайрлаж, зөв арчилж суръя!
  • Газар усны нэрийн холбоо
  • Эхийн сэдэв, гол санаа
  • Эсээ
  • Зөвөлгөө-5 / Эрчүүдийн эмэгтэй хүнд заавал хэлэх үгс/
  • Зөвөлгөө-4 / Нүүр үрчлээтэхээс сэргийлэх/
  • Зөвөлгөө-3 /Гоо сайхнаа хадгалах /
  • Өөдрөг явах 25 зарчим / Зөвлөгөө-2
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © mongol bichig