mongol bichig

Блогийн бичигчид

  • hand

Шинэ сэтгэгдлүүд

  • Мэнгэний утга учир/Таны мэдлэгийн санд бичлэгт Tanihgui hun (зочин): Holiin ulan deer bval yhin?
  • 12. Сургаал үг бичлэгт Зочин: Zlda psda
  • Мэнгэний утга учир/Таны мэдлэгийн санд бичлэгт 𝓐𝓻𝓲𝓾𝓴𝓪 (зочин): 𝓑𝓪𝓻𝓾𝓾𝓷 𝓭𝓪𝓵𝓷 𝓭𝓮𝓮𝓻𝓱 𝓽𝓸𝓭 𝓶𝓮𝓷𝓰 𝓫𝓪𝓻𝓾𝓾𝓷 𝓽𝓪𝓵𝓲𝓷 𝓼𝓾𝓰 𝓶𝓸𝓻 𝓱𝓸𝔂𝓻𝓲𝓷 𝓰𝓸𝓵𝓭 𝓫𝓪𝓲𝓭𝓪𝓰 𝓶𝓮𝓷𝓰 𝓲𝓻𝓾𝓾𝓷𝓲 𝓰𝓸𝓵𝓭 𝓶𝓮𝓷𝓰𝓷𝓲 𝓽𝓪𝓲𝓵𝓫𝓪𝓻..
  • 11.Давсны тухай сонин... бичлэгт Рөарлосс (зочин):
  • shuleg бичлэгт Зочин:
  • Мэнгэний утга учир/Таны мэдлэгийн санд бичлэгт Зочин: Гуян дээрх бхгүй
  • Мэнгэний утга учир/Таны мэдлэгийн санд бичлэгт Huan: Emegtei hooloin deer terne yamar uchiral ushirtai ym bol
  • Мэнгэний утга учир/Таны мэдлэгийн санд бичлэгт Зочин: Hulnii chigchii huruun deerh menge ymar uchirtai ym
  • Мэнгэний утга учир/Таны мэдлэгийн санд бичлэгт Зочин: UWDUGNII MENGE..GARIIN ALGANII MENGENII TUHAI OGT BHGUI YUMAA..
  • Мэнгэний утга учир/Таны мэдлэгийн санд бичлэгт sok: minii uruulnii zuun door eruu taldaa bas uruulnii baruun hajuud haraldaa bas baruun shanaanii yg..
  • сургаал үг бичлэгт Зочин: ..
  • 17.Монгол хэл бичиг бичлэгт Зочин:
  • 18.Мөнгөн тэмдэгтийн тухай бичлэгт Зочин:
  • 18.Мөнгөн тэмдэгтийн тухай бичлэгт Зочин: caixah
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
78551 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 47-с 15-р хуудас. | дараах >>

Өөдрөг явах 25 зарчим / Зөвлөгөө-2

2012-03-27,18:13

  1.Сэтгэлийн их тэнхээтэй яв.

2. Хэн нэг нь таныг ивээнэ гэж битгий найд. Өөртөө л найд. Бусдын хийснийг ажиглан өөрөө бие даан хий. Учрыг нь ухаарахыг хичээж оролд. Нягт нямбай, тэвчээртэй бай. Биеэ ажилдаа бүрэн дайчил.

3. Зорилготой байж түүндээ хүр. Дэмий зүйлд санаагаа бүү зовоо. Хий хоосон мөрөөдөлд битгий авт. Хийх зүйлээ төлөвлө. Саад учирвал юунаас болсоныг тунгаа. Тэгэхдээ олон юмны хойноос бүү хөөцөлд.

4. Найз нөхрөө зөв сонго. Инээсэн бүхэн нөхөр биш. Чамайг өөд нь татах нөхөр ол.

5. Төлөвлөгөөтэй ажилла. Маргааш юу хийхийгээ урьд үдэш нь төлөвлө. Удаан, олон жил хийх ажлаа ч төлөвлө.

6. Yгүй гэж зоригтой хэлж сур. Ингэх нь заримдаа эвгүй байдаг ч, үгүй гэж хэлж сураагүй урсгалаар явдаг хүн, өөдтэй явсан нь үгүй.

7. Өөрийгээ битгий чамла. Хувийнхаа шилдэг чанарыг улам бүр зүлгэн өнгө оруул. Би чадна гэж зориглож сур.

8. Муу зуршлаас бага багаар сал. Дутагдалаа шударгаар хүлээ. Өөрийгөө зэмлэж сур. Биеэ хуурдаг хүн бүтэлтэй явсан нь ховор.

9. Өдрийн аль цагт хамгийн их үр бүтээлтэй байдгаа мэдэж ав. Чухам тэр цагийг бүү үр. Амрах, хооллоход тэр цаг мөчийг бүү зориул. Цагаа зохицуулж сур.

10. Хийх гэж буй зүйлээ үнэхээр чухал эсэхийг өөрөөсөө асууж тунгаа.

11. Битгий цухалдаж бачимд. Хэнээс юунаас болов гэдгийг тунгаа. Ядарвал ажлаа хойш тавь. Санаа зовох хэрэггүй. Yе үе хөдлөх, босох, суух, явган явахыг хичээ.

12. Yнэхээр юм бүтээе гэвэл биеэ эрүүл авч яв. Эрүүл биед саруул ухаан оршдог нь хамгаас үнэн.

13. Сайн сайхныг мөрөөд. Гутранги үзэл сайн юманд хүргэдэггүй. Yүнээс ч их юм хийж чадна гэж өөрийгээ зоригжуулж бай.

14. Хийх зүйлээ зүрх алдалгүй барьж ав. Ажлаа хаанаас, юунаас эхлэхийг эхлээд бод. Дараа нь ямар аргаар хийхээ тунгаа. Хүнтэй элбэх бол түүнтэйгээ зөвлө. Бүтэх эсэхийг тооцоолж, үр дүнг шалгаж бай.

15. Та дарга ч бай, цэрэг ч бай хувийн хариуцлагаа ухамсарла.

16. Бусдыг ашигтай зүйлд урамшуулан ятга, зоригжуул. Тусал.

17. Хийх гэсэн ажлаа хойш нь бүү тавь. Нэн даруй хийж сур.

18. Бусдын үгийг нухацтай сонсож сур. Хүний хэлснээс хэрэгтэйг нь ав. Хэрэггүйг нь гээ.

19. Учрах бэрхшээл саадыг урьдчилан тооцоолж бай. Тэгвэл таны ажил бүтэмжтэй байх болно. Зорьсондоо хүрэхэд ч хялбар болно. 20. Мэдрэхүй зөн совиндоо хааяа ч гэсэн итгэж бай. Дан ухаанаар бүхнийг дийлэхгүй байх үе бий.

21. Даруу байж сур. Бардам зан, хулчгар шинж хүнийг өөдтэй болгосон удаагүй. Бусдын шүүмжлэлийг хүлээж авч сур. Энэ нь амжилт олохын үндэс.

22. Хийж байгаа зүйлээ хэцүү хүнд гэж хааяа бусаддаа ойлгуулж бай.

23. Хүнээс үг дуулах сайхан. Бусдыг магтаж, өөрийгээ магтуулахад муу нь юу байхав. Нөхөр чинь сайн ажиллаж байвал магт, дэмж, тусал

24. Өөртөө их үүрэг, ачаалал хүлээж сур. Тэгвэл илүү ихийг бүтээнэ.

25. Тайван бай. Бусад чинь оволзож байсан ч тайван байж, гагцхүү зорьсноо хэрэгжүүлэхийг хичээж сур.

бичсэн: hand төрөл: Сурган хүмүүжүүлэх зөвлөгөө | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 465 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 47-с 15-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Мэдээ мэдээлэл
  • Сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
  • Сургамжит өгүүллэг
  • Уран зохиол
  • Эрүүл мэнд-Гоо сайхан
  • Цахим хичээл, сургалтын хэрэглэгдэхүүн
  • Зайн сургалт
  • Зар мэдээ
  • 9-р ангийн монгол хэл, уран зохиолын хичээл
  • 10-р ангийн монгол хэл, уран зохиолын хичээл
  • 11-р ангийн монгол хэл, уран зохиолын хичээл

Шинэ бичлэгүүд

  • Б.Лхагвасүрэн: "Ижийтэйгээ байхад"
  • Т.Галсан "Модун Шаньюгийн айлтгал"
  • Эх задлал/Зайн сургалтын хичээл
  • Монгол бичиг/ Зайн сургалтын хичээл
  • Эхийн хувиргал-бататгал хичээл/ 9-р анги
  • Эхийн хувиргал/ 9-р ангийн хичээл
  • Харилцан угсарсан нийлмэл өгүүлбэр/ 9-р анги
  • Хүүхдүүдээ! Шүдээ хайрлаж, зөв арчилж суръя!
  • Газар усны нэрийн холбоо
  • Эхийн сэдэв, гол санаа
  • Эсээ
  • Зөвөлгөө-5 / Эрчүүдийн эмэгтэй хүнд заавал хэлэх үгс/
  • Зөвөлгөө-4 / Нүүр үрчлээтэхээс сэргийлэх/
  • Зөвөлгөө-3 /Гоо сайхнаа хадгалах /
  • Өөдрөг явах 25 зарчим / Зөвлөгөө-2
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © mongol bichig